A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 383

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Журам батлах тухай" 31 дүгээр тогтоолын тэмдэглэх хэсгийн "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4, 6.5-д" гэснийг "Ахмад настны тухай хуулийн 12.2-т" гэж өөрчилсүгэй.

2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Журам батлах тухай" 31 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Насны хишиг олгох журам"-д дор дурдсан агуулга бүхий 2.1.3 дахь заалт, 3.9 дэх хэсэг нэмсүгэй:

1/ "2.1.3. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд байнга оршин суугчийн үнэмлэх."

2/ "3.9. Энэхүү журмын 2.6-д заасан мэдээллийг хүргүүлснээс хойшхи хугацаанд нас барсан ахмад настанд Ахмад настны тухай хуулийн 12.2-т зааснаар тухайн удаагийн насны хишгийг олгоно."

3. Мөн журмын 2.3, 2.4 дэх хэсгийн "2.1.1, 2.1.2" гэсний дараа "2.1.3-т" гэж нэмсүгэй.

4. Мөн журмын 1.1, 1.2 дахь хэсгийн "Монгол Улсын иргэнд" гэснийг "ахмад настанд" гэж, 1.2, 2.1, 2.12, 3.1 дэх хэсгийн "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4-т" гэснийг "Ахмад настны тухай хуулийн 12.2-т" гэж, 2.6, 2.12 дахь хэсгийн "2 болон 6 дугаар сарын 10-ны" гэснийг "1 болон 6 дугаар сарын 15-ны" гэж, 2.7, 2.8, 2.9, 2.10, 3.2 дахь хэсгийн "2 болон" гэснийг "1 болон" гэж, 3.1 дэх хэсгийн "шинийн 1-ний" гэснийг "шинийн 3-ны", "7 дугаар сарын 11-ний" гэснийг "7 дугаар сарын 15-ны" "6.4.1-6.4.4-т" гэснийг "12.3.1-12.3.4-т" гэж, 4.1 дэх хэсгийн "Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний" гэж, 4.2, 5.1 дэх хэсгийн "нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны" гэснийг "аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мөн журмын 5.3 дахь хэсгийн "төрийн захиргааны" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ