A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 13

Сүхбаатар сум

Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсгийн заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А-282 тоот тушаалыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг мөрдүүлэх, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ш.Оргил/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаас бусад заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.БЯМБАА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 71

Сүхбаатар сум

БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 тоот тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгалийн зарим ургамал түүж бэлтгэх төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

Хоёр.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг мөрдүүлэх, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Оргил)-д даалгасугай.

Гурав.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.БЯМБАА

/Дээрх тогтоолыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2025 оны 2 дугаар сарын 05-ний өдрийн 30 тоот албан бичгээр хүлээн авсан бөгөөд уг тогтоол нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 85 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна. 2022 оны 85 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 6154 дугаарт бүртгэгдсэн байна./