- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮДЭВТЭЙ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ
ТҮДЭВТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 10
Ойгон сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Н.Дамдинбазар/-д даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ж.Ганхуяг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ОТГОНДЭМБЭРЭЛ

ЗАВХАН АЙМАГ ТҮДЭВТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар 11
Ойгон
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх тээврийн үйлчилгээний үнэ тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж, зохих журмын дагуу зарцуулж, тайланг гаргаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Отгонбаяр)-д үүрэг болгосугай.
3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас тогтоосон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах хөтөлбөр, журамд нийцүүлэн тусгайлсан журам боловсруулж сумын түвшинд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, тус тогтоолыг бүрдлүүдийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч (Ц.Хандрагчаа), сумын Засаг дарга (Ц.Отгонбаяр) нарт даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Г.Мөнхтуул)-д үүрэг болгосугай.
ДАРГА Ц. БАТНӨХӨРЛӨЛ
Текст томруулах
A
A
A
