- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:
1. Ч.Анхбаяр -Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин;
2. Д.Жаргал -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга;
3. П.Зоригтбаатар -Засгийн газрын ахлах референт;
4. Б.Ганзориг -Засгийн газрын референт;
5. Л.Дорж -Байгаль, орчин аялал жуулчлалын яамны харьяа Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч;
6. Б.Оюунхүү -Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн;
7. А.Мөнхбат -Гадаад харилцааны яамны "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын жолооч;
8. Д.Өлзийсайхан-Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга;
9. Ш.Булган-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр анги Нэгдсэн эмнэлгийн дарга;
10. Ц.Ганцэцэг-Нийгмийн даатгалын ерөнхий газрынБодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга;
11. А.Энхтуяа-Барилга, хот байгуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн;
12. Ж.Тунгалаг-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн;
13. Б.Нямдаваа-Зам, тээврийн хөгжлийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн;
14. Ш.Уранчимэг-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын архивын эрхлэгч;
15. Б.Одонхүү -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн;
16. Х.Отгонбат-Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч;
17. С.Эрдэнэтуяа-Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн;
18. Х.Хатанбаатар-Монголын Оюун ухааны академийн захирал;
19. А.Мөнхболд-Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга;
20. Д.Эрдэнэбаяр-Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
