A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 396

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.4, 6.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний үнэмлэхийн тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 338 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ