- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 398
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.4, 9.5, Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-ын 3.1.4, 3.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Энэ тогтоолын хавсралтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохих журмын дагуу сунгахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу "Турбины шинэчлэл төсөл"-ийн барилгын ажил гүйцэтгэх "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн 115, Үнэн алдартны шашны Троицкийн сүмийн 1, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх "БСИЖМН" ХХК-ийн 9 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлсүгэй.
3. Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хугацаанд нь буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
