- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Бямба гараг бүрт ажиллуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.
2. 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хүртэлх насны хүүхдээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасугай.
3. Энэхүү тогтоолыг дэмжиж ажиллахыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагад уриалсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
