- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ , МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ҮТЕГ-ын даргын 2009 оны 11 сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.
ЖУРАМ , МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх журам/
2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 172
Дугаар 172
![]() |
1. Монгол улсын "Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, хөрөнгө оруулалтын нөхцлөөр үзүүлсэн орлогын албан татварын хөнгөлөлтийн тайлангийн маягтыг 2 хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
2. “Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг татвар төлөгчдөд таниулах, 2008 оны жилийн эцсийн тайлангаар хөрөнгө оруулалтын нөхцлөөр орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгжүүдийг тодорхойлж хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улсын төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай. |
![]() |
3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс /О.Цогт/, Мэдээлэл боловсруулалт автоматжуулалтын хэлтэс /Д.Энхтуяа/-т даалгасугай. |
![]() |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам, маягт батлах тухай” 2007 оны 164 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт