A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 459 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 459 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 12, 13 дахь заалт нэмсүгэй:

12) Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба;

13) Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын алба.

2. Мөн тогтоолын 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "Захиргаа, хүний нөөцийн газар" гэсний дараа "(Гадаад хамтын ажиллагааны албатай)" гэж нэмсүгэй.

3. Мөн тогтоолын 3 дахь хэсгийн "115" гэснийг "143" гэж өөрчилсүгэй.

4. Мөн тогтоолын 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "(Гадаад хамтын ажиллагааны албатай)" гэснийг хассугай.

5. Мөн тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР