A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 932 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Татвар төлөгчдийг ангилах, тэдэнтэй ажиллах үйлгэрчилсэн журам /

2004 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 24

Дугаар 24

1.Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 1 дэх заалтыг үнэдэслэн ТУШАХ нь:

«Татвар төлөгчдийг ангилах, тэдэнтэй ажиллах үйлгэрчилсэн журам»-ыг 1 дүгээр хавсралтаар, «Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх үзүүлэлтүүд, тэдгээрт өгөх онооны хэмжээ»-г 2 дугаар хавсралтаар, «Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний гэрчилгээ»-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудын 2003 оны үйл ажиллагаанд энэ журмын дагуу үнэлгээ өгч, цаашид жил бүр тогтмол үнэлгээ хийж байхыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс /Х.Хуртетхан/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ