A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Цагаан сарын баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 8-ны Баасан гарагийн ажлын өдрийг 2 дугаар сарын 2-ны өдрийн Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ