A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТЕГ-ын даргын 2012 оны 599 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон .

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад орнуудын татварын албадтай мэдээлэл харилцан солилцоход мөрдөх журам/

2001 оны 06 сарын 25 өдөр Улаанбаатар хот

Дугаар 117

Гадаад орнуудын татварын албадтай мэдээлэл солилцох асуудлыг журамлах зорилгоор ТУШААХ нь:

1. «Гадаад орнуудын татварын албадтай мэдээлэл харилцан солилцоход мөрдөх журам»-ыг хавсралтаар баталсугай.

2. Уг журмыг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхийг Үндэсний татварын ерөнхий газрын газар, хэлтэс, албад, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Судалгаа, арга зүйн хэлтэс /н.Эрдэнэбаатар/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ