A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • Ховд аймаг Журам батлах тухай /"Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих", "зөвшөөрөл олгохыг хориглох байршил", "зөвшөөрлийн гэрчилгээний загвар"/
Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 8/09

Ховд

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 ,19 дүгээр зүйлийн 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохыг хориглох байршил"-ыг 2 дугаар хавсралтаар, "Зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тус журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

3.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 127 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай .

3.Тус тогтоолыг Монгол улсын Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн Засаг дарга /Б.Дүгэржав/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 15/03

Ховд

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 68 дугаар зүйлийн 68.3, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 48 дугаар зүйлийн 48.1, Засгийн газрын 2023 оны 48 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/09 дүгээр тогтоолоор баталсан "Согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох журам"-ыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Баярсүх)-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ