A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 48

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 6 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 444 дэх заалт нэмсүгэй:

Концессын

зүйлийн нэр

Концессын

зүйлийн

тодорхойлолт

Концессын

төрөл

Гүйцэтгэх

ажил, үзүүлэх

үйлчилгээ

Төсвийн

хөрөнгөөр

санхүүгийн

дэмжлэг

үзүүлэх,

баталгаа

гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

444_#

Байгаль

орчинд ээлтэй,

нэгдсэн

ухаалаг

систем

бүхий нийтийн

тээврийг

хөгжүүлэх

төсөл

Улаанбаатар

хотын нийтийн

тээврийг

шинэчлэх

Шинэчлэн

сайжруулах-

ашиглах-

шилжүүлэх

Улаанбаатар

хотын нийтийн

тээврийг

шинэчилж,

ухаалаг

систем

нэвтрүүлэх

Шаардлагагүй

Уралдаант шалгаруулалт явуулах

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР