A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн циркийн "Зола Брос" хамтлагийн уран бүтээлчдэд 52.0 (тавин хоёр) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 52.0 (тавин хоёр) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА