- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 53
Улаанбаатар хот
АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн тухай хуулийн 15.2, 17.2, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хүн амд үндсэн мэргэшлээр, улсын хэмжээнд зарим төрөлжсөн мэргэшлээр тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг"-ийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд байгуулсугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 98, 165 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн бүтэц, дүрмийг баталж, мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт тус тус үүрэг болгосугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
