- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн татварын албадаас улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг бүртгэх, мэдээлэх журам/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн татварын албадаас улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг бүртгэх, мэдээлэх журам/
2002 оны 01 сарын 25 өдөр Улаанбаатар хот
Дугаар 17
![]() |
2002 оны Улсын төсвийн тухай хууль, Санхүү эдийн засгийн сайдын 2001 оны 294 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. «Орон нутгийн татварын албадаас улсын төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг бүртгэх, мэдээлэх журам»-ыг хавсралтаар баталсугай. |
![]() |
2. Журмын биелэлтэнд байнгын хяналт тавьж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохион байгуулсан ажлын гүйцэтгэлийг улирал бүр зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Том татвар төлөгчдийн алба /н.Чимэд/-д даалгасугай. |
![]() |
3. Татвар хураалт хариуцсан байцаагчдын ажлын байрны тодорхойлолтонд улсын төвлөрсөн төсвийн орлого бүрдүүлэх үүргийг тусган өгч, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт үүрэг болгосугай. |
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт