- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 17
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 87 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A