A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

/Энэ тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн товлон зарласугай.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР