A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 287 614 335 /хоёр зуун наян долоон сая зургаан зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин тав/ төгрөгөөр баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

/Энэ 2 дахь заалтад "Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР