A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТЕГ-ын даргын 2012 оны 932 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын орлогын бүртгэл хөтлөх журам/

2001 оны 08 сарын 09 өдөр Улаанбаатар хот

Дугаар 148

Монгол улсын татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. «Татварын орлогын бүртгэл хөтлөх журам»-ыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Л.Бадамцэцэг/-т, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албаны дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журмыг 2001 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Л.ЗОРИГ