A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А-26

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2016 оны A-162/195 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан), Санхүүгийн мэдээллийн алба (Х.Батчулуун)-нд даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН