A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 932 дугаар тушаалаар хүчингүйд тооцосон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын өр барагдуулах ажлын удирдлага, хяналт, бүртгэл/

2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 217

Дугаар 217

Татварын өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор Монгол улсын Татварын Ерөнхий Хуулийн 21-р зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. «Татварын өр барагдуулах ажлын удирдлага, хяналт, бүртгэлийн журам»-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг уйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг бүх шатны татварын албадад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын хэлтэс/ Х.Хурметхан/, Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс /Л.Бадамцэцэг/-т даалгасугай.

ДАРГА Л. ЗОРИГ

2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн 2274 дугаарт бүртгэсэн