- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын өр болон буцаан олголтын бүртгэл хөтлөх, өр барагдуулах журам/ Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар хүчингүй болсон

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар хүчингүй болсон
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2001 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Дугаар 142 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татварын өр болон буцаан олголтын бүртгэл хөтлөх, өр барагдуулах журам/
![]() |
Татварын ерөнхий хуулийн 23-р зүйлийн 2 дахь хэсэг, ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
Нэг. «Татварын өр болон буцаан олголтын бүртгэл хөтлөх, өр барагдуулах журам»-ыг 1 дүгээр хавсралтаар, «Татварын өрийн мэдээ» (Маягт-ТА-07) маягтыг 2 дугаар хавсралтаар, «Татварын төлбөрт авсан эд хөрөнгийн тайлан» (Маягт-ТА-08) маягтыг 3 дугаар хавсралтаар, «Татварын өрийн карт» ( Маягт-ТА-09) маягтыг 4 дүгээр хавсралтаар, «Буцаан олголтын жагсаалт» (Маягт-ТА-10) маягтыг 5 дугаар хавсралтаар, «Татвар төлөгчдийн хооронд шилжүүлсэн өрийн акт (Маягт-ТА-11) маягтыг 6 дугаар, «Татвар төлөгчдийн татварын тооцооллын үлдэгдлийг татварын алба хооронд шилжүүлсэн акт (Маягт-ТА-12) маягтыг 7 дугаар хавсралтаар, «Маргаантай татварын өрийн судалгаа (Маягт-ТА-13) маягтыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
Хоёр. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Л.Бадамцэцэг/-т даалгасугай. |
ДАРГА Л. ЗОРИГ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт