A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:

Төсвийн төвлөрүүлэн захирагч Харьяалах төсөв
24 Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, "Биокомбинат" улсын төсөвт үйлдвэрийн газар, "Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газар, "Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газрын төсвийн

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН