A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТЕГ-ын даргын 2012 оны 932 дугаар тушаалын 1дүгээр хавсралтаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсөвт төлөх татварын орлогын баримтанд бичилт хийлгэх журам/

1997оны 01 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 19

Улс, орон нутгийн төсөвт орох албан татвар, төлбөр, хураамж, хүү торгуулийн орлогыг санхүүгийн байгууллагын дансанд төвлөрүүлэн бүртгэж байгаатай холбогдуулан төсвийн орлогыг төлбөрийн баримтын бичилтийг тодорхой болгох, энэ үндсэн дээр орлогын гүйцэтгэлийг үнэн зөв тооцоолох шаардлагыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Төсөвт төлөх татварын орлогын баримтанд бичилт хийлгэх журам ”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг бүх шатны татварын албадын удирдлагад үүрэг болгосугай

ДАРГА Ж.БААСАНДАШ