A

A

A

Бүлэг: 1979

ТЕГ-ын даргын 2011 оны 502 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон .

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын албаны хэмжээнд хэрэглэж байгаа үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, бүртгэх, тэдгээрийн зарцуулалтанд хяналт тавих журам/

2001 оны 12 сарын 29 өдөр Улаанбаатар хот

Дугаар 243

Үндэсний татварын албанд хэрэглэж байгаа үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, бүртгэх, тэдгээрийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. «Үндэсний татварын албаны хэмжээнд хэрэглэж байгаа үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, бүртгэх, тэдгээрийн зарцуулалтанд хяналт тавих журам»-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг бүх шатны татварын албадын дарга, нягтлан бодогч нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ