A

A

A

Бүлэг: 1979

/ХЗЯ-ны 2014 оны 3/5083 тоот албан бичгийн дагуу бүртгэлээс хасав./

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Үндэсний татварын алба, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам"/

2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 200/463

Дугаар 200/463

Монгол Улсын Засгийн Газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Үндэсний татварын алба, Цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Татвар төлөхөөс зайлсхийж байгаа аливаа гэмт үйлдэл, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, нуугдмал орлогыг олж тогтооход чиглэсэн хамтарсан шалгалт хийх, мэдээлэл солилцох зэрэг ажиллагаанд дээрх журмыг мөрдөж ажиллахыг Аймаг, нийслэл, дүүргийн Татварын газар, хэлтэс болон Цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын даргын хамтарсан 2002 оны 181/348, 2004 оны 69/95 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

4. Энэ тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Үндэсний татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /О.Чимэд/, Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газар /Ц.Арвинбуудай/-т даалгасугай.

ГАЗРЫН ДАРГА Л.ЗОРИГ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР