- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 84
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ойн тухай хуулийн 12.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ойн нөөц, төлөв байдал, ашиглалтын эрчимжилтээс хамаарсан аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах талбайн норматив, байршил"-ын "Хэнтийн нурууны ойн аж ахуйн муж" гэсэн хэсгийн "Батсүмбэр" гэсэн мөрийн дор "Лүн" гэж нэмсүгэй.
2. Монгол-Солонгосын "Ногоон хэрэм" төслийн хүрээнд 2007-2016 онуудад хийж гүйцэтгэсэн ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авах, улсын ойн санд бүртгэх, тэдгээрийн арчилгаа хамгаалалтын ажлын зардлыг 2020 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
