- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Татварын илүү, дутуу төлөлтүүдийг татварын төрөл хооронд суутган тооцох журам/

МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ТЕГ-ын даргын 2012 оны 932 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар хүчингүйд тооцсон. ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Татварын илүү, дутуу төлөлтүүдийг татварын төрөл хооронд суутган тооцох журам/
1999 оны 8 сарын 10 өдөр Улаанбаатар хот
Дугаар 124
![]() |
Монгол улсын татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1 дүгээр заалтуудыг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. ‘Татварын илүү, дутуу төлөлтүүдийг татварын төрөл хооронд суутган тооцох ’ журмыг 1 дүгээр хавсралтаар, “Суутгал хийсэн тухай мэдэгдэл” маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
2. Уг тушаалыг нийт татварын албадад хүргүүлэх, 1999 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж хийхийг Татвар хураалтын хэлтэс /Я.Батцоож/, Мэдээлэл боловсруулалт статистикийн хэлтэс /Ч.Цэндмаа/-т тус тус үүрэг болгосугай. |
![]() |
3. Энэхүү журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Бодлого зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/-д үүрэг болгосугай. |
ДАРГА Ж.БААСАНДАШ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт