A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЖУРАМ, МАЯГТ, ГЭРЧИЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын албанд кассын машин хэрэглэгчийг бүртгэх журам/ Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар хүчингүй болсон

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2001 оны 8 дугаар сарын 01–ний өдөр Дугаар 146 Улаанбаатар хот

ЖУРАМ, МАЯГТ, ГЭРЧИЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний татварын албанд кассын машин хэрэглэгчийг бүртгэх журам/

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан ''Кассын машин ашиглах журам''-ын 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. ''Үндэсний татварын албанд кассын машин хэрэглэгчийг бүртгэх журам''-ыг 1 дүгээр хавсралтаар, ''Кассын машин хэрэглэгчийн өргөдөл''-ийн загварыг 2 дугаар хавсралтаар, ''Мөнгө хураагчийн дэвтэр''-ийг 3 дугаар хавсралтаар, ''Кассын машины бүртгэлийн гэрчилгээ''-г 4 дүгээр хавсралтаар, ''Кассын машин худалдах, засвар, үйлчилгээг хариуцах аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ''-г 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс/Я.Батцоож/-т үүрэг болгосугай.

3. Журмыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/, кассын машин хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.

4. Журмын хэрэгжилтийн дүнг улирал бүрийн эхний сарын 15-ны дотор танилцуулж байхыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ