- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (цэргийн дүйцүүлэх алба)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 85
Улаанбаатар хот
МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Цэргийн албаны тухай хуулийн 31.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цэргийн дүйцүүлэх албыг 2019 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.334.452 (таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр) төгрөг байхаар тогтоосугай.
2. Цэргийн дүйцүүлэх албыг хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
