A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар хүчингүй болсон

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2001 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дугаар 147 Улаанбаатар хот

КАССЫН МАШИН АШИГЛАХ ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 тоот тогтоол ''Кассын машин ашиглах журам''-ыг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. ''Кассын машин ашиглах заавар''-ыг 1 дүгээр хавсралтаар, ''Кассын машины хяналтын тоолуурыг бүртгэх, тэглэх тухай акт''-ыг 2 дугаар хавсралтаар, ''Кассын машиныг засварт оруулах буюу буцааж авах үеийн тоолуурын үзүүлэлтийн тухай акт''-ыг 3 дугаар хавсралтаар, ''Засвар үйлчилгээний дэвтэр''-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс/Я.Батцоож/-т үүрэг болгосугай.

3. Зааврыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/, кассын машин хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад даалгасугай.

4. Зааврын хэрэгжилтийн дүнг улирал бүрийн эхний сарын 15-ны дотор танилцуулж байхыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ