- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ Татварын ерөнхий нгазрын даргын 2012 оны 932 дугаар тушаалаар хүчингүй
2002 оны 02 сарын 01 өдөр Улаанбаатар хот
Дугаар 21
![]() |
Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1. Төвлөрсөн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний нэгтгэл» /ТА-25/ маягтыг 1 дүгээр хавсралтаар, «Орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний нэгтгэл» /ТА-26/ маягтыг 2 дугаар хавсралтаар, «Төвлөрсөн төсвийн татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ» /МСГ-1/ маягтыг 3 дугаар хавсралтаар, «Орон нутгийн төсвийн татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ» /МСГ-2/ маягтыг 4 дүгээр хавсралтаар, «Төвлөрсөн төсвийн орлогын 7 хоног тутмын мэдээ» /МСГ-3/ маягтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
2. Тухайн оны төвлөрсөн болон орон нутгийн төсвийн татварын орлогын төлөвлөгөөний нэгтгэлийг 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтаар гарган жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор, уг төлөвлөгөөнд тодотгол хийгдэн өөрчлөлт орсон тохиолдолд тодотгосон төлөвлөгөөний нэгтгэлийг 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтаар гарган жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний дотор Санхүү, Эдийн засгийн сайдын тушаал, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хамт Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст ирүүлж байхыг Том татвар төлөгчдийн алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт даалгасугай. |
![]() |
3. Орон нутгийн төсвийн татварын орлогын сар бүрийн гүйцэтгэлийн мэдээг 4 дугаар хавсралтаар батлагдсан маягтаар дараа сарын 08-ны дотор, төвлөрсөн төсвийн татварын орлогын сар бүрийн мэдээг 3 дугаар хавсралтаар батлагдсан маягтаар дараа сарын 05-ны дотор, 7 хоног бүрийн мэдээг дараагийн 7 хоногийн 3 дахь өдөр 5 дугаар хавсралтаар батлагдсан маягтаар тус тус гарган танилцуулж байхыг Мэдээлэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Л.Бадамцэцэг/, Том татвар төлөгчдийн алба /О.Чимэд/-д тус тус үүрэг болгосугай. |
![]() |
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай. |
ДАРГА Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт