- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (дуурийн болон циркийн уран бүтээл бүтээлчдэд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 109
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оросын Холбооны Улсад зохиогдсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн дуурийн дуучин Энхболдын Анхбаярт 29.0 (хорин есөн) сая, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод зохион байгуулагдсан олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн "Монголын циркийн хөгжлийн төв"-ийн уран бүтээлчдэд 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.
2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 38.0 (гучин найман) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A