A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолын хавсралтын "Жич: 1."-ийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

"5-20 хүртэлх ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар харгалзахгүйгээр 1 (нэг) гадаадын иргэн ажиллуулж болно. Үүнд: (эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал "Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ" (G45) эрхэлдэг байгууллагууд хамаарахгүй)".

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ