A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Татварын ерөнхий газрын 2012 оны 234 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон .

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ / Татвар төлөгчөөр бүртгэсэн, татвар төлөгчөөс хассан тодорхойлолт ТБ-04/

2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 87

Дугаар 87

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Татвар төлөгчөөр бүртгэсэн, татвар төлөгчөөс хассан тодорхойлолт ТБ-04”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалаар батлагдсан маягтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн алба, Төвлөрсөн төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн алба (Я.Батцоож)-д даалгасугай.

ДАРГА Л.ЗОРИГ

2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 2454 дүгээрт бүртгэсэн