- Нүүр
- Эрх зүйн акт
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ-Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах дулааны уурын тариф
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах дулааны уурын тарифыг индексжүүлж, 5,397.00 төг/ГДж-аар баталсугай.
2 Батлагдсан тарифыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК /С.Бямбаахүү/, "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК /Ч.Чинбат/, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК /Ү.Төмөрхуяг/-д тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 216 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4322-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 517
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах дулааны уурын тарифыг индексжүүлж, 6,908.00 төг/ГЖ-аар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
Текст томруулах
A
A
A