A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН ТУШААЛ

Татварын Ерөнхий газрын дарга, Стандартчилал Хэмжилзүйн газрын даргын хамтарсан оны 04 сарын 27-ны өдрийн 448/А-312 тоот тушаалаар хүчингүйд тооцсон.

ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД АВТОМАТ ХЯНАЛТ ТАВИХ ТҮР ЖУРАМ/

2004 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 195/365

Дугаар 195/365

"Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 174 тоот тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалт, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Согтууруулах ундааны үйлдвэрлэлд автомат хяналт тавих түр журам"-ыг 1 дүгээр хавсралтаар баталж, 2004 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэхүү түр журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтэс /Ч.Гансүх/, Татвар хураалтын хэлтэс /Х.Хурметхан/, СХҮТ-ийн Хэмжилзүйн газар /З.Ганболд/-т тус тус үүрэг болгосугай.

3. Түр журмыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/, Стандартчилал, хэмжилзүйн төв, хяналтын тоолуур бүхий аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасугай.

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗРЫН ДАРГА

2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2352 дугаарт бүртгэсэн