A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-ын 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулна.

"3.2.Гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас соёрхон баталсан, эсхүл Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан байна."

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН