A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Нийслэлийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хуулиар заасан чиг үүргийн дагуу бэлэн байдлаа хангаж оролцохыг гамшгаас хамгаалах улсын албадын дарга, яам, агентлагийн удирдлага, бүх шатны Засаг дарга, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал нарт тус тус даалгасугай.

3. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүнг энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН