- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 140
Улаанбаатар хот
ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2.2 дахь заалтын "Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь" гэснийг, 4.4 дэх заалтын ", түүний эзгүйд орлогч дарга" гэснийг, 4.10 дахь заалтын "орлогч" гэснийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A