- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Б.Шаравын нэрэмжит)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 143
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн 4 жил тутам зохион байгуулсугай.
2. Олон улсын уралдааныг тухайн жилийн төсөвтөө багтаан зохион байгуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
