- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЦАГААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 13/08
Баянбулаг
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдын хурлын ээлжит XIII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга /Н.Шагдарсүрэн/-д даалгах нь:
2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага , айл өрхүүдэд дагаж мөрдүүлэх
2.2.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах
2.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцсийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнаж байх
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 11/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ӨЛЗИЙ-ОРШИХ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 6/05
Баянбулаг
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41дүгээр зүйлийн 41.6, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 тушаалын 01 дүгээр тушаалын хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг "Захиргааны хэмжээний акт"-ын Улсын бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Болормаа)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний акт"-ын эмхтгэлд бүртгэж нийтэлсний дараа батлагдсан үнэ тарифыг холбогдох үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллахыг сумын Засаг дарга (Н.Гансүх)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Т.ГАНБАТ
Текст томруулах
A
A
A
