- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам, Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А-82
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-ыг нэгдүгээр хавсралт, "Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам"-ыг хоёрдугаар хавсралт, "Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ыг гуравдугаар хавсралт, "Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шийдвэрлэх заавар"-ыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тушаал, заавар гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-190 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-152 дугаар, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А-152 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т үүрэг болгосугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар А/205
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 15 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг биелүүлэх, хүрээнд эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдсан, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн энэхүү тушаалын хавсралтад заасан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан хэм хэмжээний актыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т даалгасугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2025 оны
09 дүгээр сарын 12-ны өдрийн А-205 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЖАГСААЛТ
№ | Огноо | Тушаалын дугаар | Хэм хэмжээний актын нэр |
1 | 1993.05.03 | 3/118 | Векселийн тооцооны банкны бүртгэлийн заавар |
2 | 1995.06.12 | 161 | Гүйлгээний шийдвэрийн маягт батлах тухай /Зээл олгох, ЗГ болон бусад байгууллагын өмнөөс төлбөр гүйцэтгэх зэрэг аливаа авлага үүсгэх гүйлгээ/ |
3 | 1996.10.24 | 290 | Зээлийн бодлого боловсруулах үлгэрчилсэн журам |
4 | 1997.08.28 | 350 | Хамтын зээлжүүлэлтийн журам |
5 | 1999.08.10 | 376 | Улсын байцаагчийн торгуулийн хуудас, шийтгэвэр акт, мэдэгдэлийн загвар, Зөвлөмж |
6 | 1999.10.04 | 479 | Монголбанкны орон нутаг дахь салбараас банкуудад шалгалт хийсэн тухай тайлангийн маягт, ирүүлсэн төлбөр зөрчлийн тайлангийн маягт, чанаргүй зээлийн тайлангийн маягт, шалгалтын мөрөөр өмнөх улиралд авсан арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн тайлангийн маягт |
7 | 2000.01.05 | 9 | Банкны хүүгийн эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх зөвлөмж |
8 | 2000.01.31 | 39 | Банкуудын дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай |
9 | 2000.04.13 | 194 | Монголбанкны үйл ажиллагааг олон нийтийг танилцуулах журам |
10 | 2000.04.27 | 220 | Стратегийн үндэс, хөтөлбөр батлах тухай |
11 | 2000.05.10 | 242 | Банкны кассын ажиллагааны журам |
12 | 2000.07.25 | 365 | Монголбанкны банк хоорондын сүлжээгээр мэдээлэл дамжуулах журам |
13 | 2000.09.20 | 452 | Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам шинэчлэн батлах тухай |
14 | 2000.12.29 | 623 | Банкны дотоод хяналтын үйл ажиллагааны үлгэрчилсэн журам |
15 | 2000.12.29 | 627 | Банкны татан буулгах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих журам |
16 | 2000.12.29 | 629 | Банкийг өөрчлөн байгуулахад баримтлах журам |
17 | 2001.06.15 | 276 | Төрийн сангийн нэгдсэн дансны туршилтыг хэрэгжүүлэх журам |
18 | 2001.09.24 | 426 | Банкны дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай |
19 | 2002.04.03 | 163 | Тайлангийн маягт батлах тухай |
20 | 2002.10.02 | 479 | Олон улсын банк хоорондын санхүүгийн цахилгаан сүлжээгээр төлбөр тооцоо хийх журам |
21 | 2002.11.25 | 566 | Банк, банк бус санхүүгийн байгууллагад нэгдсэн шалгалт хийх үйл ажиллагааг зохицуулах журам |
22 | 2002.12.24 | 612 | Банкны дүрмийн үлгэрчилсэн загвар |
23 | 2003.02.26 | 99 | Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам |
24 | 2004.04.08 | 200 | Банкны дүрмийн сангийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай |
25 | 2004.04.28 | 226 | Зээлийн эрсдэлийн зөвлөмж батлах тухай |
26 | 2005.01.12 | 22 | Худалдаж авах алтны үнийг өөрчлөх тухай |
27 | 2005.03.28 | 128 | Хууль бус болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох түр зөвлөмж |
28 | 2005.02.22 | 84 | Олон улсын санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоох тухай |
29 | 2005.04.12 | 163 | Банкны хувийн хэрэг хөтлөх заавар |
30 | 2005.10.11 | 461 | ББСБ-ын дүрмийн сангийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай |
31 | 2005.12.15 | 588 | Дотоод аудитын үйл ажиллагааны багц материал батлах тухай |
32 | 2007.10.18 | 477 | Төрийн сангийн нэгдсэн данс болон МУХС-гийн төгрөгийн дансанд төлөх хүүгийн хувь хэмжээний тухай |
33 | 2007.12.13 | 586 | Заавал байлгах нөөцийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
34 | 2008.06.17 | 262 | Монголбанкнаас инфляцийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл оруулахтай холбогдон мэдээллийн агууламж, бүтэц, цахим хуудасны валютын ханшийн мэдээг оруулах тухай /Монголбанкны цахим хуудас эрхлэх журам 2007-69 дүгээр тушаал/ |
35 | 2009.06.30 | 372 | Орон сууц эзэмшүүлэх гэрээний загвар, |
36 | 2009.12.30 | 745 | Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд харилцагчийг таньж мэдэх талаар Монголбанкны дотоод үйл ажиллагаанд баримтлах журам |
37 | 2009.12.31 | 766 | Төлбөр тооцооны төвийн дунд хугацааны /2010-2015 он/ хөгжлийн стратеги |
38 | 2010.05.26 | 311 | Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмыг хэрэглэх зөвлөмж |
39 | 2010.11.30 | 685 | Гүйлгээг түдгэлзүүлэх тухай Санхүүгийн мэдээллийн албаны шийдвэрийн загвар |
40 | 2011.06.21 | 361 | Монголбанкны цахим хуудас эрхлэх журам |
41 | 2011.07.08 | 404 | Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай |
42 | 2011.11.25 | 691 | Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааны тухай |
43 | 2011.12.14 | 726 | Зохистой харьцааг шинэчлэн тогтоож, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай |
44 | 2012.04.29 | А-59 | "Мэдээллийн технологийн хяналт шалгалтын зөвлөмж" 2010.05.26-ны 311 тушаалд нэмэлт, "COBIT" аргачлалыг нэвтрүүлэх тухай |
45 | 2012.06.07 | А-81 | Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох тухай |
46 | 2012.07.03 | А-99 | Банкны нэгжийн журам |
47 | 2012.10.16 | А-149 | Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын данс нээх, хаах, дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, бүртгэл тайлан хөтлөх журам |
48 | 2012.11.16 | А-176 | Банкны өөрийн хөрөнгөд дэмжлэг үзүүлэх түр журам |
49 | 2012.12.10 | А-183 | Төлбөрийн системийн оролцогчийг кодлох заавар |
50 | 2013.06.24 | А-136 | Төв банкны бодлогын хүүгийн хувь хэмжээг тогтоох тухай |
51 | 2014.11.07 | А-177 | Банкны хяналт шалгалтын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн баримт бичгийг батлах тухай |
52 | 2015.04.01 | А-58 | Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай |
53 | 2016.11.11 | А-314 | Монголбанкны үнэт мөнгөн тэмдэгтийн нөөцийг тогтоох, тэдгээрийг худалдах, худалдан авах журам |
54 | 2017.03.30 | А-102 | Монголбанкнаас хэвлэлийн хурал зохион байгуулах журам |
55 | 2019.03.22 | А-82 | Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам |
__________oOo__________
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх