- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх/
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар A/156
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 155 дугаар зарлигийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалаар баталсан журмыг 2018-2019 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс эхлэн мөрдсүгэй.
3.Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-Очир/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам, загвар батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам", Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны "Тушаалд өөрчлөлт оруулах тухай" А/108 дугаар тушаалын 1, 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A