- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 6.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. Дотоод хэргийн их сургуулийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг баталж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
3. Дотоод хэргийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулга, чанарыг дээшлүүлэх, багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дотоод хэргийн их сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
