A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 30

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Сүхбаатарын Алтанцэцэг, Доржсүрэнгийн Батсүх, Ванжилийн Бат-Эрдэнэ, Наваанпэрэнлэйн Жанцан, Дэмбэрэлийн Өлзийбаатар нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР