- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лабораторийн дүрэм, Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам/ - /ГЕГ-ын да

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лабораторийн дүрэм, Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам/ - /ГЕГ-ын даргын 2008 оны 682 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралт, 683 дугаар тушаалаар хоёр, гурав, дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 578
Дугаар 578
![]() |
Монгол улсын гаалийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 3 дугаар заалт, МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: |
![]() |
1. "МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лабораторийн дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, " Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Гаалийн лабораторийн дүгнэлт"-ийн маягтыг гуравдугаар хавсралтаар, "Шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, гаалийн газар, хороо, салбарыг удирдамж, чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч. Энхтуяа, Гаалийн лабораторийн эрхлэгч С. Цэрэнчимэд нарт үүрэг болгосугай. |
![]() |
3. Гаалийн лабораторийн дүрэм, журам батлагдсантай холбогдуулан "Гаалийн лабораторийн дүгнэлт"-ийн маягт болон ГЛ Маягт 1, ГЛ Маягт 2-ыг хэвлэх ажлыг зохион байгуулахыг Удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Батсуурь, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга 3. Рина нарт даалгасугай. |
![]() |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 1999 оны 110, 175 тоот тушаалаар батлагдсан журам, маягтыг хүчингүй болсонд тооцсугай. |
![]() |
5. Энэхүү тушаалыг 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Х.БААТАР
![]() |
2000 оны 12 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1671 дугаарт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт