A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 1.2.1.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор монголын талын 49 хувийн оролцоотой компанийг "Тяньжин боомтын эдийн засаг, техник, технологийн хамтын ажиллагаа" компанитай хамтран байгуулахыг "Монголиан порт групп" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Цэнгэл)-д зөвшөөрсүгэй.

2. Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах, үйл ажиллагааг нь тогтворжуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Ганбат)-т тус тус үүрэг болгосугай.

3. Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах гэрээ, компанийн дүрмийн хэрэгжилтийг хагас жил тутам Зам, тээврийн хөгжлийн яаманд тайлагнахыг "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Р.Мэргэн), "Монголиан порт групп" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Цэнгэл)-д үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН